УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцэж байна.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга мэдээлэл сонслоо. УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, болон салбарын мэргэжилтнүүд мэдээлэл өгч гишүүдийн асуултад хариуллаа. Гишүүдийн зүгээс манай улс гадаад хөрөнгө оруулагчдадаа ямар нэгдсэн мэдээлэл өгч байгаа тухай, нийт тусгай хамгаалалттай газар нутгийн хэдэн хувьд нь зөвшөөрөл олгосон байгаа талаар асуулт асуулаа. Монгол Улсын эдийн засгийн дийлэнхийг бүрдүүлдэг энэ салбарт хууль эрхзүйн хүрээнд шинэчлэх олон асуудал байгааг ч сануулав. Мөн нэмэлт өөрчлөлт гэхээс илүү дахин өргөн мэдүүлж салбарын асуудлаа бүхлээр нь бодлоготойгоо нийлүүлэн томоохон өөрчлөлт хийх шаардлагатайг онцоллоо.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нарын 2 гишүүн 2025 оны 12 сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх” мэдээллийг сонсоно. Танилцуулга мэдээллийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав гишүүдэд танилцуулна.
Ардчилсан намын бүлгээс тодорхой мэдээлэл авах шаардлагатай гэж үзэн тус хуулийн төсөлд 4-р сарын 23-ний Нэгдсэн чуулганаас тав хоногийн завсарлага авсан билээ.
| АН-ын бүлэг: Ашигт малтмалын тухай хууль, ХАҮТ-ын тухай хуулийн мэдээллийг сонсоно | ||
| Үзсэн: 65 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.