Шууд Chart

Согтуурсан үедээ автомашин жолоодож яваад, жалга руу унаж нэг хүн гэмтжээ

2026-04-27 11:23:58

Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгсэл жалга руу унасан байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу орж зорчиж явсан 1 хүн гэмтсэн хэрэгт тус аймгийн Цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна


Согтуурсан үедээ автомашин жолоодож яваад, жалга руу унаж нэг хүн гэмтжээ  
Үзсэн: 83 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй