Шууд Chart

Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-04-27 09:28:35

Улсын хэмжээнд (2026.04.26) ой, хээрийн 3 гал түймэр бүртгэгдсэнээс 2 түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг унтраахаар ажиллаж байна.

Үүнд:

Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт II багийн “Орной хөндий” гэдэг газар 11:50 цагт гарсан хээрийн түймрийг 14:56 цагт цурамд оруулж, 15:54 цагт бүрэн унтраалаа. Увс аймгийн Давст сумын Торхилог багийн “Бух” гэдэг газар 14:04 цагт гарсан ой, хээрийн гал түймрийг 15:45 цагт цурамд оруулж, 17:55 цагт бүрэн унтраалаа.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Чичин багийн нутаг "Чичин" гэдэг газар 15:30 цагт гарсан ойн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сум мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.


Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа  
Үзсэн: 62 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй