Шууд Chart

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2026-04-24 11:52:33

2026 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс тавдугаар сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 26, 27-нд нутгийн зүүн хагаст салхитай, сэрүүхэн байна.

Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 24-нд Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр, 25-нд Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд Алтайн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 30-нд нутгийн баруун хагаст, 05 дугаар сарын 01-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 25, 26-нд тал, хээрийн нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Завхан голын эх, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна. Дөрөвдүгээр сарын 25-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ. Дөрөвдүгээр сарын 26, 27-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө болон 26-нд бага зэргийн бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25, 26-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дөрөвдүгээр сарын 26, 27-нд сэрүүхэн байх боловч бусад хугацаанд шөнөдөө 2 хэмийн дулаанаас 3 хэмийн хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.


Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ   
Үзсэн: 11 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй