Шууд Chart

Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв

2026-04-24 11:16:12

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны дөрөвдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичиг, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас олгож буй тусгай зөвшөөрлийн явц байдал, “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-т хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв.

Санхүүгийн зохицуулах хорооны “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх журам”, “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”, “Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төвлөрүүлэх журам”, “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”, “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох журам”, “Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааны журам”, “Компанийн засаглалын кодекс” зэрэг журмуудад авлигын эрсдэл үүсгэж болзошгүй зохицуулалт тусгагдсан эсэхийг хянаж, хариу өгөв.  

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 17 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад 1797 хүнийг хамруулсан гэж АТГ-аас мэдээллээ. 


Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв  
Үзсэн: 86 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй