Шууд Chart

“Милк фестиваль-2026” болно

2026-04-23 17:23:22

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас “Сүүний салбарт хэрэгжиж буй бодлого үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх болон тулгамдаж буй арга хэмжээний талаарх уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Тус уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүнсний эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн холбоод, Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцов.

Уулзалтаар сүүний салбарын өнөөгийн байдал, төрөөс хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээ, “Өдөр бүр нэг аяга сүү хөтөлбөр”-ийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ, Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хоорондын худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, жил бүрийн зургаадугаар сарын 01-ний өдөр “Дэлхийн сүүний өдөр”-ийн хүрээнд зохион байгуулдаг “Милк фестиваль-2026” арга хэмжээний зохион байгуулалт зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Уулзалт хэлэлцүүлгийн үр дүнд “Милк фестиваль-2026” арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах, сургуулийн хүүхдийн сүүний стандартыг боловсруулах ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хариуцан байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ. 

 


“Милк фестиваль-2026” болно   
Үзсэн: 66 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй