Хятадын Хайнань мужийн Саньяа хотод өчигдөр албан ёсоор нээлтээ хийсэн Азийн элсний VI наадамд оролцож буй Монголын баг тамирчдын медалийн салхийг жюү жицүгийн тамирчдаас хагаллаа.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд “Гаруда” академи, “Гүмүда” констракшны тамирчин Г.Монголжин хүрэл медаль хүртсэн юм.

Тэрээр эхний даваанд БНСУ-ын тамирчин Пак Жонхэг цэвэр (SUB) буулган авч, илт давуу ялалт байгуулсан юм. Хэдийгээр дараагийн барилдаандаа Арабын Нэгдсэн Эмират Улсын тамирчин Асма Алхосанид оноогоор ялагдсан ч, дагах барилдаандаа ялалт байгуулснаар медалийн төлөө өрсөлдөх эрхээ авч чадсан юм.
Хүрэл медалийн төлөө Арабын Нэгдсэн Эмират Улсын тамирчин Хесса Алшамсиг яллаа.
| "САНЬЯА-2026" Г.Монголжин хүрэл медаль хүртлээ | ||
| Үзсэн: 98 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.