Шууд Chart

"САНЬЯА-2026" Азийн элсний VI наадмын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо

2026-04-23 11:12:29

Азийн Олимпын Зөвлөл (АОЗ)-өөс зохион байгуулдаг элсний наадам өчигдөр БНХАУ-ын Хайнань мужийн Саньяа хотод нээлтээ хийлээ.

 

Элсний наадамд 14 спортын 62 багц медалийн төлөө Азийн 45 улсын 1,790 тамирчин өрсөлдөнө. Зохион байгуулагч БНХАУ-ын баг 170 тамирчинтай оролцох бол Тайланд 175, Филиппин 101, Хонконг 84, Шри Ланк 77 тамирчин хүч сорино.

Харин манай улсаас найман спортын төрөлд 51 тамирчин оролцож байна. Манай улсын багийн тугчаар волейболын Г.Хандсүрэн, гандболын Г.Лхагвацэнд нар сонгогдсон.

Мөн Азийн элсний VII наадмын жюү жицүгийн төрөлд ОУ-ын шүүгч Т.Мөнх, Б.Буяндэлгэр нар шүүгчээр, зохион байгуулах хороонд Д.Алтанцэцэг, Б.Кымбат нар урилгаар томилогдон ажиллаж байгаа аж.

 

 


"САНЬЯА-2026" Азийн элсний VI наадмын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо   
Үзсэн: 104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй