Улаанбурхан өвчний халдвар өдөрт дунджаар 14 тохиолдол бүртгэгдэж байна. Вакцины нас хүрээгүй хүүхдүүд хүндэрч, эндэх эрсдэлтэй байна. Улаанбурханаар нас барж буй хүүхдүүдийн 90 орчим хувь нь 1 хүртэлх насны, вакцин хийлгэх насанд хүрээгүй нярай хүүхдүүд байдаг.
Дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс халдвар авч, цааш дамжуулснаар хамгийн эмзэг бүлэг болох нярай хүүхдүүд өвчилж, хүндрэх, амь насанд хүрэх эрсдэл үүсдэг. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэхгүй байх нь зөвхөн өөртөө биш, бусдад—ялангуяа хамгаалах боломжгүй хүүхдүүдэд эрсдэл бий болгож байна.
Иймээс:
- Улаанбурханы вакциндаа бүрэн хамрагдах
- Хүүхдийнхээ товлолт вакциныг хоцроолгүй хийлгэх
- Дутуу бол нөхөн дархлаажуулалтад хамруулах гэсэн энгийн алхмууд нь нярай хүүхдийн амь насыг хамгаалж буй хамгийн том хамгаалалт юм.
| Улаанбурхан өвчний халдвар вакцины нас хүрээгүй хүүхдүүд хүндэрч, эндэх эрсдэлтэй байна | ||
| Үзсэн: 36 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.