Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа.
Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 20–22-ны өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 28 байгууллагын эмч, мэргэжилтнүүд иргэдэд эрүүл мэндийн мэдээлэл, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, зөвлөгөө үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.
2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Иргэдэд тухайн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг таниулах, ямар үйлчилгээ үзүүлдэг, хэрхэн ажилладаг, иргэдэд ямар эрүүл мэндийн анхаарах, эрсдэлт хүчин зүйлс байдаг талаар ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар сурталчлан хүргэв.

Мөн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр дараах мэдээлэл, зөвлөгөөг өглөө. Үүнд:
- Зөв мэдээлэл, мэдлэг олгох
- Эрүүл амьдралын зөв дадал хэвшүүлэх
- Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх мэдлэг түгээх
- Зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг тайлбарлах
- Тамхи, архины хор уршгийг ойлгуулах
- Ариун цэвэр, халдвараас сэргийлэх дадал хэвшүүлэх
- Урьдчилан сэргийлэх үзлэг, вакцины ач холбогдлыг сурталчлах
- Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих зөвлөгөө өгөх
- Нөхөн үржихүйн эрүүл мэнд
- Гэр бүл төлөвлөлт
- Жирэмслэлтээс сэргийлэх арга (ЖСА)
- Жирэмсний үеийн эрүүл мэндийн зөвлөгөө
2026 оны 04 дүгээр сарын 21–22-ны өдрүүдэд Иргэдэд газар дээр нь урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, зөвлөгөө үйлчилгээг үзүүллээ.

Өдөрлөгийн хугацаанд нийт
- Сургалт, сурталчилгаа – 6,891
- Чихрийн шижингийн оношилгоо – 2,477
- Артерийн даралт үзлэг – 2,899
- Эмчийн үзлэг – 1,373
Үүнээс
- Мэдрэлийн эмчийн үзлэг – 225
- ЧХХ-ийн эмчийн үзлэг – 85
- Хүүхдийн эмчийн үзлэг – 321
- Эмэгтэйчүүдийн үзлэг – 334
- Эхо оношилгоо – 89
- Шүдний эмчийн үзлэг, зөвлөгөө – 211
- Дотоод шүүрлийн эмчийн үзлэг, зөвлөгөө – 108
Нийт 3 өдрийн хугацаанд 24 ӨЭМТ, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 28 байгууллагын 340 эмч, эмнэлгийн ажилтан оролцлоо. Тус арга хэмжээ нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, өвчнийг эрт илрүүлэх, эрсдэлийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулсан үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
| “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа | ||
| Үзсэн: 128 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.