Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт” авто замын шалган нэвтрүүлэх цэгээр 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр их хэмжээний халиун бугын эврийг тээвэрлэж нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж холбогдох зөвшөөрөл байгаа эсэхийг шалгаж байна.
Халиун буга нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад багтдаг.
Зэрлэг амьтны гаралтай түүхий эдийг хууль бусаар ашиглах, тээвэрлэх нь байгаль орчинд хохирол учруулдаг гэмт хэрэгт тооцогддог.
Иймд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/297, 360 дугаар хамтарсан тушаалын дагуу иргэд та бүхэн Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 дугаарын утсанд өгч, хамтран ажиллахыг уриалж байна.
| Халиун бугын эврийг тээвэрлэж явсан үйлдлийг илрүүлж саатуулжээ | ||
| Үзсэн: 175 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.