Шууд Chart

Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна

2026-04-20 15:34:18

Улаанбаатар хотын хэмжээнд 1830 орчим хүүхдийн тоглоомын болон спорт талбай байдаг. Эдгээр талбайн цэвэрлэгээ, засвар үйлчилгээний ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. 

Энэ талаар Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Нийслэлийн зүгээс дүүргүүдэд бүх нийтээр хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах үүднээс эвдрэл гэмтлийг сэргээн засварлах, тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эхлүүлэх чиглэлийг өгсөн. Энэ хүрээнд дүүргүүд болон СӨХ-уудтай хамтран ажиллаж байна” гэв.

Элизабет хотхоны СӨХ-ны дарга Ц.Энхбаяр “Манай хотхоны дунд хэсэгт 3000 ам метр бүхий хүүхдийн тоглоомын талбай байдаг бөгөөд тээврийн хэрэгсэл оруулахгүй байхаар төлөвлөгдсөн. Бид нийслэл, дүүргээс өгсөн чиглэлийн дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэсэн бол өнөөдөр хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж байна. Мөн хүүхдийн тоглоомын талбайд эвдрэл гэмтэл гарвал тухай бүрд нь тогтмол засварладаг” гэсэн юм.

 


Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна  
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй