Монголын үндэсний бөхийн холбооны Алтан цомын төлөөх цуврал барилдааны шигшээ буюу гуравдугаар байрын төлөөх барилдаанд Алсын жим ХХК-ийн “Хамаг монгол” баг, Апу ХК, Скайтел ХХК-ийн “Апу-Скайтел” багтай учраа тааран хүч үзсэнээс “Хамаг монгол” баг 14 даваагаар ялж, гуравдугаар байрт шалгарлаа.
“Хамаг монгол” багт улсын заан Б.Бат-Өлзий /3/, улсын харцага О.Наранбаатар /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Цагаанбанди /2/, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул /2/, аймгийн арслан Ө.Батсуурь /3/, аймгийн арслан Г.Цоггэрэл /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан дархан аварга Н.Батсуурь /3/, нийт 14 даваагаар ялж, гуравдугаарт байрт шалгарч, 150.000.000 төгрөгийн эзэн болов.

“АПУ - Скайтел” багт улсын арслан Б.Орхонбаяр /4/, улсын харцага Б.Цэдэнсодном /2/, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /1/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн хурц арслан Б.Очирхүү /1/, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан О.Баярбаасан /1/, аймгийн арслан Э.Баасанжав /2/, нийт 11 даваа авч ялагдсанаар дөрөвдүгээр байрт орж, 100.000.000 төгрөгөөр шагнууллаа.
“Хамаг Монгол” багийн дас галжуулагчаар улсын харцага Т.Баасанхүү, улсын начин Д.Тогтохжаргал, “АПУ Скайтел” багийн дасгалжуулагчаар улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар ажиллав.
Сумын цолтнуудын барилдаанд Хөх Монгол баг, Залуу хүчтэнүүд багтай барилдсанаас Хөх Монгол баг 14-11-ээр ялалт байгууллаа.
“Хөх Монгол” багт сумын заан Б.Золбаяр /2/, сумын заан А.Тодмагнай /4/, сумын заан М.Өсөхбаяр /2/ /эмчийн магадлагаараа сүүлийн хоёр тойрогт барилдаагүй/, сумын заан О.Пүрэвдэлгэр /2/, сумын заан Ц.Баярсайхан /4/ нар нийт 14 даваагаар ялж, 5.000.000 төгрөгийн эзэн болсон бол “Залуу хүчтэнүүд” багт сумын заан О.Учралбаяр /2/, сумын заан Л.Отгонбаяр /1/, сумын заан Д.Мөнх-Отгон /2/, сумын заан Д.Сундуй /4/, сумын начин Э.Ганболд /2/ нар нийт 11 даваа авч, 1.000.000 төгрөг гардахаар болов.
| “Алтан цом”-ын барилдаанд Хамаг монгол баг гуравдугаар байрт шалгарчээ | ||
| Үзсэн: 100 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.