Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ
Хүчтэй цасан шуурга: 18-19-нд шилжих шөнө Хэнтийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.
Хүчтэй салхи, шороон шуурга: 18-19-нд шилжих шөнө Дундговийн нутгаар, 19-ний өдөр Дорноговийн нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 18-19-нд шилжих шөнө
Хүчтэй салхи: Өвөрхангай, Өмнөговь, Говьсүмбэрь, Дорноговийн нутаг, Баянхонгорын өмнөд, Төв аймгийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Цасан шуурга: Төв аймгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурна.
Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр:
Хүчтэй салхи: Хэнтий, Говьсүмбэрь, Сүхбаатарын нутаг, Дундговийн зүүн, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Цасан шуурга: Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Шороон шуурга: Сүхбаатарын өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 19-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурч, 10-20 хэмээр эрс хүйтэрч, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, зам, даваа гүвээ цасан болон шороонд хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.
2026 оны 04-р сарын 18-ны 20 цагаас 04-р сарын 19-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 9-14 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 хэм хүйтэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өмнөх хоногоосоо 10-15 хэмээр эрс хүйтэрч, шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг. Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Өмнөх хоногоосоо 10-15 хэмээр эрс хүйтэрч, шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өмнөх хоногоосоо 10-15 хэмээр эрс хүйтэрч, шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
2026 оны 04-р сарын 20-ноос 2026 оны 04-р сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20, 21-нд Дорнод-Монголын тал нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 20-ноос нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
| ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн | ||
| Үзсэн: 180 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.