2026 оны дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд төвийн аймгуудын зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгэг хойд хэсгээр, 25-нд Хангайн уулархаг нутгаар, 26-нд Халх голын хөндийгөөр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Дөрөвдүгээр сарын 17-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метр хүрч, хүчтэй салхи, шороон шуурга, 20-нд зүүн аймгуудын нутгаар, 24-нд тал, хээрийн нутгаар, 25-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Дөрөвдүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө 10-20 хэмээр эрс хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан байна.
Дөрөвдүгээр сарын 20-ноос ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 17-18-нд шилжих бага зэргийн бороо, 18-ны өдөр хур тунадас, 18-19-нд шилжих шөнө бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 18-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, хур тунадас орохын өмнө шороон шуурга шуурна.
Агаарын температур: Дөрөвдүгээр сарын 18-ны үдээс хойш, 19-ний өдрүүдэд эрс хүйтэрч шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан байна. Дөрөвдүгээр сарын 20-ноос дулаарч шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
| Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ | ||
| Үзсэн: 24 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.