Шууд Chart

Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна

2026-04-17 11:34:29

Ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, түймэр гарсан үед шуурхай унтраах ажиллагааг зохион байгуулах хүрээнд улсын хэмжээнд нийслэлийн 5 дүүрэг, 4 аймгийн 10 суманд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх 16 хөдөлгөөнт бүлэг, 4 аймгийн 33 суманд орон нутгийн мэргэжлийн анги, Байгаль орчны газраас ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх 33 хөдөлгөөнт эргүүл, 4 аймгийн 12 суманд 21 байнгын хяналтын цэгт ажиллаж байна.

Хөдөлгөөнт эргүүл, хяналтын цэгт Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага, Байгаль орчны газар, орон нутгийн мэргэжлийн ангийнхан ажиллаж, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2152 автомашин, 6937 айл өрхийн нийт 22.952 иргэнд зөвлөмж мэдээлэл хүргэлээ.

Мөн Говийн бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 30 гаруй алба хаагч Дорнод, Сүхбаатар аймгийн ой, хээрийн гал түймрийн эрсдэл бүхий зарим сумдад хөдөлгөөнт бүлгийн үүрэг гүйцэтгэж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна  
Үзсэн: 89 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй