Шууд Chart

Хачгийн идэвхжил дөрөвдүгээр сард өндөрсдөг

2026-04-16 10:00:19

Урин дулаан цаг ирж байгаа энэ өдрүүдэд буюу жил бүрийн дөрөвдүгээр сараас эхлээд аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөрсдөг.

Хачиг (Латинаар. Acari, Acarina) нь хөрс, ургамал,, амьтан, хүний биед шимэгчлэн амьдардаг. Олон төрөл байх бөгөөд аалзны аймагт (Латинаар:Arachnida) хамаарагддаг. Овор хэмжээний хувьд дийлэнхи нь 0,1мм - 5мм зарим том нь 2-3 см хүртэл хэмжээтэй байдаг .

Хачиг нь 4 хос хөлтэй шавьж бөгөөд ихэнх хачиг бүрхүүлээрээ дамжин амьсгалдаг. Амны эрхтэн нь мэрэх болон сорох байдлаар хөгжсөн. Цусны судасны систем нь муу хөгжсөн төдийгүй зарим төрөл нь зүрхгүй. Хачиг нь хүйсийн ялгаатай.

Тэдний хөгжил нь хувьсах шинжтэй. Авгалдай байх үедээ 3 хос хөлтэй, байдаг бол нас бие гүйцэх үедээ 4 хос хөлтэй байна.

Хачгийг гурван бүлэгт ангилна. Үүнд:·

  • Хамуу хэлбэрт
  • Шимэгч хэлбэрт
  • Аалзан хэлбэрт
  • Хачигны идэвхтэй байх хугацаа

Дөрөвдүгээр сарын дунд үеэс эхлэн ичээнээс гарч, 5-6 сард иргил үедээ хүрдэг. Гол төлөв ой мод, өндөр өвс, бут сөөгтэй газар нуугдаж байдаг. Хүний биеийн суга, цавь, хөхний дор, чихний ар, үсэн дотор зэрэг нисгэн арьстай, чийглэг газрыг сонгож хаздаг.

ХАЧИГТ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

  1. Та хачгийн идэвхжлийн үед буюу 3-10 дугаар сард хөдөө хээр аялаж зугаалахдаа биедээ болон толгойн үсэнд хачиг орсон эсэхийг өдөр тутамд шалгаж байх
  2. Хөдөө явахдаа хачгийг илрүүлэхийн тулд тод өнгийн хувцас өмсч явах, хачиг илэрсэн тохиолдолд яаралтай авч хаях
  3. Хөдөө болон ойд явахдаа урт ханцуйтай хувцас, урт түрийтэй гутал, зузаан өмд өмсч, хачиг нэвтрүүлэхгүйн тулд өмдний шуумгыг гутлын түрүүний дотуур хийх, боломжтой бол хачиг үргээгч бодисыг хувцасны ханцуй, өмд уруу цацаж хэрэглэх
  4. Хэрвээ эмнэлэгт хандах боломжгүй алслагдсан газарт хачигт хазуулсан бол хазсан хачиг дээр эмнэлгийн цэнхэр спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар 45 градусын налуу өнцгөөр зөөлөн татаж авна. Хачиг хазсан хэсэгт 1 хувийн повидон иодын уусмал (тамедины уусмал)-ыг хөвөнд шингээж, цэвэр боолт хийнэ.
  5. Хачигт хазуулсан тохиолдолд сэргийлэх зорилгоор эмчилгээ хийлгэх шаардлагатай тул яаралтай эмнэлэгт хандах нь зүйтэй.
  6. Хачигт хазуулсанаас хойш 3-14 хоногийн дотор халуурах, толгой өвдөх, хачиг хазсан газарт цагираг хэлбэрийн улайлт үүсэх, үрэвсч шархлах, арьсан дээр гөвдрүүт тууралт гарах, огиулах, бөөлжих, нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, эрвэгнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.
  7. Хачигт халдварын байгалийн голомтот ойн бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэд хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцин тариулах 8. Ямаа, үхрийн түүхий сүү, цус зэргийг уухгүй байх, эдгээр амьтдын махыг сайтар болгож хэрэглэх
  8. Хачигт хазуулсанаас хойш 3-14 хоногийн дотор халуурах, толгой өвдөх, хачиг хазсан газарт цагираг хэлбэрийн улайлт үүсэх, үрэвсч шархлах, арьсан дээр гөвдрүүт тууралт гарах, огиулах, бөөлжих, нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, эрвэгнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах нь зүйтэй

Хачгийн идэвхжил дөрөвдүгээр сард өндөрсдөг   
Үзсэн: 55 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй