Хаврын хуурайшилт их байгаа учраас ой хээрийн түймэр нэмэгдэх хандлагатай байна. Дорнод аймаг, Дашбалбар сум 4 дүгээр багийн “Ямлах” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 280 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.13-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Дашбалбар суманд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн 0275 дугаар ангийнхан, Дашбалбар сумын Мэргэжлийн ангийн нийт 25 хүн, 3 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 17:30 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Урьдчилсан байдлаар Монгол Улсын талд хээрийн гал түймэрт 130 га талбай өртөж шатсан.
| Дорнод аймгийн Дашбалбар суманд гарсан хээрийн гал түймрийг цурамд оруулжээ | ||
| Үзсэн: 261 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.