Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны Баасан гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
09:00 цагт: Аж ахуйн нэгж, байгууллагын 2026 оны тооллого, бизнес эрхлэгчдийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулж буй нээлттэй хаалганы өдөрлөг болно.
- Байршил: МҮХАҮТ
09:30 цагт: Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг танилцуулна.
- Байршил: “Пума Империал” зочид буудал, Хурлын танхим
10:00 цагт: Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон ажлын хэсгүүд, байнгын хорооны хуралдаан болно.
- Байршил: Төрийн ордон
10:00 цагт: “Европ судлал X” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
- Байршил: ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын танхим
10:00 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын ивээл дор барилгын салбарын “Чөлөөлье” хэлэлцүүлэг болно.
- Байршил: “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Барилгачин” танхим
13:00 цагт: “Хүннүгийн археологи: Хүннү ба Хүннүгийн дараах соёлын он цагийн асуудал” Эрдэм шинжилгээний хурал
- Байршил: МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк, Эрдмийн зөвлөлийн танхим
14:00 цагт: Ц.Батсайханы “Монголын шашин соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэнгийн нээлт болно.
- Байршил: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
| Өнөөдөр болох хэвлэлийн хурал, арга хэмжээнүүд (2026.04.10) | ||
| Үзсэн: 13 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.