Барилгын салбарын хөгжил, тулгамдсан асуудал, гарц, шийдлийг хэлэлцэх зорилготой “Барилгын салбарын чөлөөлье” хэлэлцүүлэг 2026.04.10-ны 10:00-14:00 цагт "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын байр Барилгачин танхимд зохион байгуулагдах гэж байна.
Тус хэлэлцүүлэг нь Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралын ивээл дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ болон “Yes Mongolia” ТББ хамтран зохион байгуулна.
Мөн салбарын төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид, мэргэжлийн холбоод, судлаачид оролцох юм.
Хэлэлцүүлгийн үр дүнд салбарын бүтээмж, ил тод байдал, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулна гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ.
| Барилгын салбарын “Чөлөөлье” хэлэлцүүлэг дөрөвдүгээр сарын 10-нд болно | ||
| Үзсэн: 35 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.