Зудын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний аргачлал, түүнээс өртөх болон эмзэг байдлын үзүүлэлтийг сайжруулах хүрээнд хүндэвтэр өвөлжсөн, цаашид хаваржилт хүндэрч болзошгүй аймаг, сум болон малчин өрхийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээний эмзэг байдал гамшигтай тэмцэх чадавхын үзүүлэлтийг сум, малчдын түвшинд сайжруулах зорилгоор ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 01-10-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж байна.
ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаагаар ахлуулсан ажлын хэсэгт ОБЕГ, ХХААХҮЯ, ГБХНХЯ, ЦУОШГ, МЭЕГ, НҮБ-ын Хүнс нөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөл ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 01-04-ний өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь, Эрдэнэдалай, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Сант, Баянгол, Баянхонгор аймгийн Өлзийт сум, Говь-Алтай аймагт ажиллаж аймаг, сумын Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй уулзалт хийж өвөлжилтийн дараах нөхцөл байдал, хаваржилтын бэлтгэл, одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо. Түүнчлэн сумдын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нөхцөл байдалтай танилцсан.
Мөн дээрх аймгийн өвөлжилт хүндэрч, зудад өртөж, малынхаа 40-50 хувийг алдсан 4 малчин өрхөөр орж, МУЗН-ийн өрхийн хэрэгцээнд шаардлагатай хүнсний багцыг хүлээлгэн өглөө гэж ОБЕГ-аас мэдээллээ.
| Ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна | ||
| Үзсэн: 150 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.