Шууд Chart

ГХЯ: Иран улсад оршин суугаа монгол иргэн байхгүй

2026-02-28 18:14:00

Израил улсад одоогийн байдлаар тус улсын иргэнтэй гэр бүл болсон, иргэншил авсан зэрэг 40 орчим монгол иргэн байгаа бол Иран улсад оршин суугаа монгол иргэн байхгүй болно.

Тус бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Анкара дахь ЭСЯ-наас Израил дахь иргэдтэйгээ групп чат үүсгэн зөвлөгөө мэдээлэл өгч байна.

Газын зурваст 2023 оны 10 дугаар сараас эхлэн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан эх орондоо буцах хүсэлт гаргасан 17 иргэнийг /87,5 сая төгрөг/, 2025 оны 6 дугаар сард иргэнийг / 88,113,600 сая төгрөг/ Иргэд туслах сангийн зардлаар Израил Улсаас татан авах ажлыг зохион байгуулсан бөгөөд одоогоор тус улсад оршин суугаа иргэдээс эх орондоо буцах хүсэлт гаргасан иргэд байхгүй.

Хэрэв иргэдээс хүсэлт гаргасан тохиолдолд өмнөх жишгийн дагуу Тель-Авиваас Таба боомтоор Египетийн хил нэвтрүүлэн, татан авах ажиллагааг зохион байгуулна.

ДТГ-уудаас ирүүлсэн мэдээллээр Ойрх Дорнодын бүс нутагт манай улсын 281 орчим иргэн оршин сууж байна.
Үүнд:

• Израил-40,
• АНЭУ-80,
• Египет-45,
• Кувейт-38,
• Саудын Араб-23,
• Йордан-1,
• Оман-2,
• Бахрейн-33,
• Катар-19.

Тухайн бүс нутагт оршин сууж байгаа иргэддээ Анкара, Абу-Даби, Каир, Кувейт дэх ЭСЯ-аар дамжуулан шаардлагатай зөвлөгөө мэдээлэл, дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байна гэж Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.


ГХЯ: Иран улсад оршин суугаа монгол иргэн байхгүй  
Үзсэн: 210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй