Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн

2026-02-27 14:38:45

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, жавартай хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.


2026 оны 02-р сарын 27-ны 20 цагаас 28-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дарьгангын тал нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 32-37 хэм, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Онон, Улз голын хөндийгөөр 27-32 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 21-26 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Ерөө голын хөндийгөөр 19-24 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 33-35 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 32-34 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.


2026 оны хоёрдугаар сарын 28-наас
2026 оны гуравдугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 28-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 28, 3-р сарын 02-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолой, говь, талын нутгаар секундэд 15-17 метр, 3 сарын 01-нд Алтайн салбар уулсаар, 3-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн дулаанаас 2 хэмийн хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн   
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй