Шууд Chart

ЭХЗХ: Эрчим хүчний аудиторууд гэрчилгээгээ гардан авлаа

2026-02-13 17:30:01

Эрчим хүчний зохицуулах хороо,  Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуультай хамтран эрчим хүчний аудитор бэлтгэх ээлжит сургалтыг амжилттай зохион байгууллаа. Суралцагсад 2 үе шаттай шалгалтаа амжилттай өгч,  шалгуурыг хангасан 24 үйлдвэрийн эрчим хүчний  аудиторт гэрчилгээг гардууллаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 113 эрх бүхий эрчим хүчний аудитор үйлдвэрлэлийн болон барилгын чиглэлээр эрчим хүчний аудитын үйлчилгээ үзүүлж байна. Мөн холбогдох хууль, журмын хүрээнд 15 магадлан итгэмжлэгдсэн эрчим хүчний аудитын байгууллага ажиллаж байна. 

Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжилтийг хангах хүрээнд Аудиторууд нь хууль тогтоомж, шударга ёсыг дээдэлсэн ёс зүйтэй байж, эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэх үндэслэлтэй, үнэн зөв мэргэжлийн зөвлөмж гаргах бөгөөд үйлчлүүлэгчийн нууцыг чандлан хадгалж хараат бусаар ажиллах үүрэгтэй. 

2026 оны 01 сарын байдлаар Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу эрчим хүчний өндөр хэрэглээтэй 226 аж ахуйн нэгж, байгууллага "үүрэг хүлээсэн хэрэглэгч”-ээр бүртгэгдсэн байна. Тэд хуульд заасан хугацаанд эрчим хүчний аудитыг тогтмол хийлгэх ёстой. Ингэснээр эрчим хүчний үр ашиггүй хэрэглээгээ бууруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний бүтээмжээ нэмэгдүүлэх, зардлаа хэмнэх улмаар эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зэрэг олон давуу талууд тухайн байгууллагад бий болох юм.


ЭХЗХ: Эрчим хүчний аудиторууд гэрчилгээгээ гардан авлаа  
Үзсэн: 52 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй