Шууд Chart

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно

2026-02-13 16:55:11

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшингээр ахлуулан 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан юм. Ажлын хэсгийн дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Н.Батсүмбэрэл нар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ч.Анар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Р.Батболд, Б.Жаргалан, С.Замира, Г.Лувсанжамц, О.Номинчимэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Л.Соронзонболд, Р.Сэддорж, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Д.Үүрийнтуяа, М.Энхцэцэг нар ажиллаж байна. Тус ажлын хэсгээс “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг 2026 оны 02 дугаар 24,25,26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Тус хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хуулийн этгээд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачдыг оролцуулж, эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт, зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг тогтоох зэрэг үйл ажиллагаанд тулгардаг саад хориг, цахимжилт, хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцэн, өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд санал, зөвлөмжийг авах авах юм байна. Ажлын хэсэг хуулийн төслийг 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд баталсан төлөвлөгөөний дагуу цуврал хэлэлцүүлэг, уулзалтуудыг хийхээр төлөвлөөд байна. Хэлэлцүүлэгт оролцож хуулийн төсөлтэй холбоотой санал, зөвлөмжөө хүргүүлэх дээр дурдсан оролцогч талууд дээрх QR кодыг утасны камераар уншуулан бүртгүүлэх боломжтой. Хэлэлцүүлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 265990, 95154730 утсанд холбогдон аваарай.

Ажлын хэсэг


“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно  
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй