Шууд Chart

“Дөрвөн бэрх” нэвтрүүлгийг энэ жил анх удаа Англи хэл дээр бэлтгэлээ

2026-02-12 18:56:22

Билгийн тооллын XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийг угтаж,  МҮОНТ-ийн 35 жилийн түүхтэй “Дөрвөн бэрх” нэвтрүүлгийг энэ жил анх удаа Англи хэл дээр бэлтгэн хүргэх гэж байна.

Энэ нэвтрүүлгийн онцлог нь Монгол улстай холбоотой ажил, хөдөлмөр эрхэлдэг олон улсын иргэд,   Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд болон бусад албаны хүмүүс оролцож, дөрвөн багт хуваагдаж, Монголын ёс, уламжлал, түүхийн тухай мэдлэгээ уралдууллаа.  Тодруулбал, Адуучин, Хоньчин, Тэмээчин, Ямаачин багууд тус бүр дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй өрсөлдсөн.

Адуучин багт Элчин сайд нар оролцож, нэг баг болсон.  Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Стивен Дауст, Австралийн холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зен,Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните, Бүгд найрамдах Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррэта нар нэг баг юм.

Тэмээчин багт НҮБ-ийн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа харьяа байгууллагын тэргүүнүүд оролцож, нэг баг болно.  Энэ багт  НҮБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Яап Ван Хейрдэн, Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын Дэд суурин төлөөлөгч Ян Му, НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн менежер Даниел Квеку Сэм нар багтсан юм.

Хоньчин багт Олон улсын байгууллагын төлөөлөл хамрагдсан. Тус багт Энх тайвны корпусын хоёр гишүүн, мөн English School of Mongolia-аас хоёр гишүүн оролцсон. Энэ багт Нийгмийн ухаан, түүхийн багш (ESM - The English School of Mongolia)  Жули Лонгакр, Англи хэлний багш (ESM) Самуэл Солдан, Сайн дурын ажилтан (Peace Corp) Томас Флиппин, Сайн дурын ажилтан (Peace Corp) Мира Вонг нар багтсан.

Ямаачин багт  Монгол эхнэр, нөхөртэй иргэд буюу хүргэн, бэрүүдийн баг гэж гаргасан. Энэ багт хүрэгчүүд нэг баг болж оролцсон. Тухайлбал, Крис Гүүдэ, Даарэн Скотт Хейл, Герхард Вакэнхат, Крис Мелвиллэ /Далай/ нар нэг баг болж оролцсон юм.

Тэмцээн дөрвөн үе шаттай явагдаж, Монгол өв соёл, уламжлалын талаарх асуултад багууд хариулж өрсөлдлөө. Мөн тэдэнд тохиолдсон хөгжилтэй түүхүүдийг оролцогч нар хуваалцсан. Энэ удаагийн нэвтрүүлгийн шүүгчээр Э.Содонтогос, Ё.Отгонбаяр нар ажилласан байна. МҮОНТ-ийн “MNB WORLD” сувгаас анх удаа зохион байгуулсан Дөрвөн бэрх нэвтрүүлгийн онцлог нь Монгол өв соёлоо дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхийг зорьж, Англи хэл дээр бэлтгэн үзэгч түмний хүртээл болгоход бэлэн болжээ. Англи хэл дээрх Дөрвөн бэрх нэвтрүүлэг шинийн 1-нээс, MNB world сувгаар үзэгчидэд хүрнэ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

“Дөрвөн бэрх” нэвтрүүлгийг энэ жил анх удаа Англи хэл дээр бэлтгэлээ  
Үзсэн: 91 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй