“Милан–Кортина”- 2026 өвлийн Олимпын наадмын гүйлтийн цанын тэмцээнүүд үргэлжилж байна.
Олимпын анхны наадамдаа оролцож буй Э.Ариунтунгалаг хоёр өдрийн өмнө эмэгтэйчүүдийн спринт төрөлд дебютээ хийж, 89 тамирчнаас 74 дүгээр байрт шалгарсан амжилтаар эхний гараагаа өндөрлүүлсэн.
Харин энэ удаа тэрээр эмэгтэйчүүдийн 10 км-ийн чөлөөт гүйлтийн төрөлд хүч сорих юм. Тус төрөлд урьдчилсан шатанд нийт 111 тамирчин оролцох бөгөөд манай тамирчин 74 дэх дарааллаар гараанаас гарна.
Тэмцээн 20:00 цагт эхэлж, Э.Ариунтунгалаг 20:37 цагт уралдаанаа эхлүүлэх хуваарьтай байна.
10 км-ийн чөлөөт гүйлтийн төрөл нь завсарлагатай гарааны (interval start) системээр явагддаг.
Иймд барианд хамгийн түрүүнд орсон тамирчин бус, хамгийн богино хугацаанд зайгаа туулсан тамирчин ялагчаар тодордог онцлогтой.
“Милано–Кортина”- 2026 өвлийн Олимпын наадмын гүйлтийн цанын бүх тэмцээнүүд Итали улсын Тесеро хотын гүйлтийн цанын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
фото: Д.Нямбилэг
| “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө | ||
| Үзсэн: 102 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.