Шууд Chart

НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо

2026-02-11 16:51:15

Өнөөдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2026 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2026 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 47 119 648 баримт хамрагдсанаас:

8 орон таарсан 1
7 орон таарсан 2
6 орон таарсан 35
5 орон таарсан 397
4 орон таарсан 4365
3 орон таарсан 42097 баримт тохиролд таарч азтан боллоо.

"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлэн олгож байгаа юм.

Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Сүхбаатар дүүрэг 50 хувь, Баянхонгор аймаг +30 хувь, Дархан-Уул, Хөвсгөл аймаг +23 хувь, Дорноговь аймаг +20 хувь, Сүхбаатар аймаг +18 хувь байлаа.

Та бусад дэлгэрэнгүй мэдээллийг sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ. 


НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо   
Үзсэн: 131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй