Шууд Chart

Өнөөдөр Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах, нар уралдана

2026-02-10 09:23:50

“Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадам дөрөв дэх өдрөө өрнөж байна. Өнөөдөр гүйлтийн цанын төрөлд Монголын хоёр тамирчин өрсөлдөх бөгөөд эрэгтэйчүүдийн спринт төрөлд 50 орны 95 цаначин уралдахаас Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ачбадрах 84 дүгээр гараанд гарна.

Харин эмэгтэйчүүдийн спринт төрөлд 35 орны 89 цаначин уралдахаас Э.Ариунтунгалаг 81 дүгээр гараанаас өрсөлдөх юм. Б.Ачбадрах өвлийн олимпын наадамд гурав дахь удаагаа уралдаж байгаа бол Э.Ариунтунгалагийн анхны олимп энэ.


Өнөөдөр Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах, нар уралдана  
Үзсэн: 30 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй