“Милан-Кортина-2026” өвлийн олимпын наадам хоёр дахь өдрөө болж байна. Өнөөдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах гүйлтийн цанын 10 км-ын зайд өрсөлдөх бөгөөд Улаанбаатарын цагаар 19:30 минутад уралдана.
Тус төрөлд 38 орны 75 тамирчин хүч сорино. Б.Ачбадрах нь гурван өвлийн олимпын наадамд оролцож буй бөгөөд цанын Б зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.
Фото: Э.Харцага
| Б.Ачбадрах өнөөдөр уралдана | ||
| Үзсэн: 2 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.