Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад бэлчээрийн менежментийг сайжруулах замаар хөрсний органик карбоныг нэмэгдүүлэх, олон улсын стандартад нийцсэн карбон кредит бий болгох, олон улсад болон дотоодод арилжаалах замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, экосистемийн тогтвортой байдлыг дэмжих зорилготой загвар төслийг хэрэгжүүлэхээр төслийн баг Улаанбаатар хотод ажиллаж байна.
Уг төслийн баг Цаг уур, орчны шинжилгээний газрын хамтарсан уулзалт боллоо.
Цаг уур, орчны шинжилгээний газрын урт хугацааны цаг уурын ажиглалтын өгөгдөл, улс орныг бүхэлд нь хамарсан мониторингийн сүлжээ, ган, зуд болон цаг уурын эрсдэлийн мэдээлэл нь газрын доройтол, бэлчээрийн өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэхэд суурь нөхцөл болох бөгөөд төслийн үр дүнг хиймэл дагуулын мэдээлэл, үндэсний уур амьсгалын өгөгдөлтэй уялдуулах, хяналт-тайлагнал-баталгаажуулалтыг хийх зэрэг олон талт асуудлаар мэдээлэл солилцож хамтран ажиллахаар тохиролцов.
| Бэлчээрийн карбон шингээлтийн төсөлд хамтран ажиллана | ||
| Үзсэн: 97 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.