Хүн төрөлхтний их цэнгэл баяр, өвлийн олимпын 25 дугаар наадам Итали улсын Милан хотын 80.000 хүний суудалтай алдарт Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнд Монголын цагаар бямба гарагийн шөнийн 3 цагт эхлэх юм.
Нээлтийн үйл ажиллагаа олон байршилд зэрэг зохион байгуулагдаж Предаццо, Ливиньо, Кортина д’Ампеццо хотуудад тэмцээний бүсүүдээр төлөөлөгчид жагсана.
Мөн нээлтэд Итали болон олон улсын уран бүтээлчид оролцох бөгөөд АНУ-ын поп од Мэрайя Кэри тайзнаа гарах аж.
16 спортын төрлийн 116 багц медалийн төлөө 92 улсын 3000 гаруй тамирчин өрсөлдөх уг олимпод Монгол Улсаа төлөөлж 3 тамирчин өрсөлдөнө.
А. Ариунбат – Уулын цана
Б. Ачбадрах – Гүйлтийн цана
Э. Ариунтунгалаг – Гүйлтийн цана
Нээлтийн үйл ажиллагаанд 60,000 орчим үзэгч оролцоно хэмээн тооцоолол гаргасан зохион байгуулагч италичууд түүхэндээ 4 дэх удаагаа олимпын наадам хүлээн авч байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
| “Милан-Кортина-2026” өвлийн олимпын наадам “хөшиг”-өө нээнэ | ||
| Үзсэн: 116 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.