Шууд Chart

Төрийн байгууллагуудад авлигаас урьдчилан сэргийлэх Зөвлөмж хүргүүлэв

2025-12-25 16:53:23

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Зам тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газар, Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт Зөвлөмж хүргүүлэв.

Төрийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй үйлчилгээний нөхцөл байдалд судалгаа хийж авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Үндэсний Геологийн алба, Ашигт малтмал газрын тосны газрын шударга байдлын үнэлгээг дээшлүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн цогцолборын үйлдвэрлэл технологийн паркийн мэдээллийг ил тод болгох төлөвлөгөөний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв.

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 11 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад нийт 170 албан тушаалтныг хамрууллаа гэж АТГ-аас мэдээллээ. 


Төрийн байгууллагуудад авлигаас урьдчилан сэргийлэх Зөвлөмж хүргүүлэв  
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй