Шууд Chart

Чингэлтэй дүүргийн 240 хүүхдийн багтаамжтай 108 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо

2025-12-25 15:47:57

Чингэлтэй дүүргийн 240 хүүхдийн багтаамжтай 108 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо. Барилгын насжилт хэтэрсэн 108 дугаар цэцэрлэгийг дахин төлөвлөлтөд хамруулж, стандартад нийцүүлэн шинэчлэн засварласан байна.

 Өмнө нь 4 бүлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бол хамран сургах тойргийн хүүхдийн хэрэгцээ, эрэлтэд нийцүүлэн 10 бүлэг болгон нэмэгдүүлжээ.

Тус цэцэрлэг нь нийт 240 хүүхдийн багтаамжтай, 2,857 м² талбай бүхий барилга бөгөөд унтлагын өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай/нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах зэрэг зориулалтын олон өрөө тасалгаатай болжээ.


Чингэлтэй дүүргийн 240 хүүхдийн багтаамжтай 108 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо  
Үзсэн: 91 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй