Шууд Chart

Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн иж бүрэн тохижуулав

2025-12-25 12:25:59

Сүхбаатар дүүргийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн 413.9м.кв талбайг олон улсын стандартад нийцүүлэн иж бүрэн тохижууллаа. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг олон улсын жишигт хүргэх зорилтын хүрээнд мэс заслын өрөөнүүд нь вакумжсан бөгөөд агааржуулалт, цахилгаан тэжээлийн иж бүрэн систем суурилуулснаараа онцлогтой.

Түүнээс гадна Нэгдүгээр зэрэглэлийн мэс заслын өрөө- 1,Гуравдугаар зэрэглэлийн мэс заслын өрөө- 3 /бохир хагалгаанд зориулсан сөрөг даралттай вакум мэс заслын өрөө/ байхаар төлөвлөн зохион байгуулсан.

Мэс заслын өрөөнүүдийг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулж, өрөө тус бүрд Агааржуулалтын системийн хувьд коридор болон бусад өрөөг цагт 11000 шоо метр цэвэршүүлэх хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр хангаж, нэгдүгээр зэрэглэлийн мэс заслын өрөөнд цагт 8500 шоо метр, гуравдугаар зэрэглэлийн мэс заслын өрөөнд цагт 4500 шоо метр агаар боловсруулах хүчин чадалтай.

Мөн мэс заслын өрөөнүүдэд нян, бактер үржихгүй эмнэлгийн зориулалтын хүчитгэсэн хавтангаар хана, тааз хийж, автомат болон ган хаалгатай, дотор сантехникийн шугам сүлжээ, цахилгаан, холбоо дохиолол, гэрэлтүүлгийн системийг бүрэн шинэчлэн эмнэлгийн хийн хөргөлтийн болон агааржуулалтын системүүдийг цогцоор шийдэж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилууллаа.


Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн иж бүрэн тохижуулав  
Үзсэн: 161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй