Шууд Chart

Нийслэлийн Чингэлтэй дэд төв, 149 дүгээр сургуулийн халаалтын зуухыг шинэчлэх ажил эхэллээ

2025-12-24 16:32:37

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба, татвар төлөгч томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран Улаанбаатар хотын гэр хороололд байрлах том оврын усан халаалтын зуухуудыг шинэчилж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2025.12.24/ “Саусгоби Сэндс” ХХК-ийн санхүүгийн дэмжлэгээр Чингэлтэй дэд төв болон 149 дүгээр сургуулийн халаалтын зуухыг шингэрүүлсэн хийн түлшний технологид шилжүүлэхээр гурвалсан гэрээ байгууллаа.

Гэрээнд санхүүжүүлэгч “Саусгоби Сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Шюй Жинь Шөн, гүйцэтгэгчээр ажиллах “Газком” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Сэржбүдээ, захиалагч тал Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул нар гарын үсэг зурав.

Чингэлтэй дэд төв, 149 дүгээр сургуулийн халаалтын зуухуудыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлснээр жилд 3000 гаруй тонн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, 700 орчим айлын янданг буулгасантай дүйцэх хэмжээгээр агаар, орчны бохирдлыг бууруулах юм.

Тус зуухуудын шинэчлэлийн ажил ирэх оны нэгдүгээр сарын 10 гэхэд дуусгаж, байнгын ашиглалтад хүлээлгэн өгнө.

 


Нийслэлийн Чингэлтэй дэд төв, 149 дүгээр сургуулийн халаалтын зуухыг шинэчлэх ажил эхэллээ  
Үзсэн: 110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй