Шууд Chart

“Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайн ачилтын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

2025-12-24 10:04:03

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт, уурхайн ачилт, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулжээ. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 2025 оны 12 дүгээр сарын 20-ны өдөр компани байгуулагдсанаас хойш 15 жилийн хугацаанд уурхайн өдрийн ачилтын түүхэн амжилтыг 1170 тээврийн хэрэгсэлд 159,029.95 тонн болгон шинэчлэн тогтоолоо.

Түүнчлэн Тавантолгой-Ханги чиглэлийн тээврийг эрчимжүүлж 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 205 рейсээр 27,600.59 тонн нүүрс экспортолсон нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Ханги боомтоор энэ оны эхний хагаст 2657 рейсээр 334,489 тонн нүүрс экспортолсон бол өнөөдрийн байдлаар хоёр дугаар хагаст 7399 рейсээр 973,678.11 тонн нүүрс экспортолж 3 дахин нэмэгдүүллээ.

 


“Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайн ачилтын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо  
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй