Шууд Chart

Хүүхдэд аюулгүй хүнсний орчин бүрдүүлнэ

2025-12-23 17:42:03

“Эрүүл хооллолт, аюулгүй хүнс” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр Хүнсний чиглэлийн хууль эрх зүйн шинэчлэлийн асуудлууд, Төрийн худалдан авалтын тогтолцоо ба боловсролын байгууллагын хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ,  Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын шаардлага, стандартын хэрэгжилт, түүхий эдийн гарал үүсэл, хяналт, баталгаажуулалт, Хадгалалт, тээвэрлэлтийн эрсдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ,  Зөрчил, эрсдэлийг илрүүлэх, мэдээлэх, засах тогтолцооны талаар бодит шийдлийг тодорхойлох санал, зөвлөмжийг боловсруулан төрийн байгуулагуудад хүргүүлэхээр боллоо.

Энэхүү хэлэлцүүлэг нь хүнс үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, сургуулийн байгууллага, хяналтын байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлж, хүүхдэд аюулгүй хүнсний орчныг бүрдүүлэхэд чухал алхам болсныг оролцогч талууд онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлиг, “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрүүл хооллолт, аюулгүй хүнс” сэдэвт хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын ерөнхий газар, Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулсан ба салбарын төлөөлөл 80 гаруй хүн оролцлоо.


Хүүхдэд аюулгүй хүнсний орчин бүрдүүлнэ  
Үзсэн: 76 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй