Ерөнхий боловсролын 182 сургууль, 220 цэцэрлэгийн нийт 1.3 сая мкв талбайд голомтын эцсийн халдваргүйтгэл хийлээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрт А хүрээний H3N2, амьсгалын замын синцитиаль вирусийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчин бусад төрлийн халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Ерөнхий боловсролын 182 сургууль, 220 цэцэрлэгийн нийт 1.3 сая мкв талбайд голомтын эцсийн халдваргүйтгэл хийх ажлыг 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 22-ны өдрийн хооронд зохион байгууллаа.
Тус голомтын эцсийн халдваргүйтгэлийн ажлыг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 8 компани амжилттай хийж гүйцэтгэсэн бөгөөд гүйцэтгэлд холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
| Голомтын эцсийн халдваргүйтгэл хийлээ | ||
| Үзсэн: 15 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.