Шууд Chart

“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно

2025-12-23 12:54:43

“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр 12 дугаар сарын 31-нд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн цэнгүүнийг жүжигчин Э.Ууганбаяр, Э.Цолмонбаяр нар хөтлөхөөр болжээ.

Тус цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцож байгаа аж. Тэд  “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд оролцох  урилгаа хүлээн авчээ. 

Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд оролцох  уран бүтээлчид төв талбайн тайзнаа үзэгч олондоо уран бүтээлээ толилуулж, шинэ оноо хамтдаа угтахаар бэлтгэлээ хангаж байна.

Шинэ жилийн мөнгөн үдшээс өмнө  өдөр бүр 18:00–19:00 цагт урлагийн тоглолт зохион байгуулж иргэдэд шинэ жилийн уур амьсгал мэдрэх, чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байна.


“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно  
Үзсэн: 55 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй