Шууд Chart

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Үнэмлэхтэй алтан гадас зарна" , "Шинэ хөдөлмөрийн хүндэт медаль зарна" гэх хуурамч зараар иргэдийг залилах тохиолдол бүртгэгджээ

2025-12-23 10:53:37

Сүүлийн өдрүүдэд фэйсбүүк зарын группээр дамжуулан "Үнэмлэхтэй алтан гадас зарна" , "Шинэ хөдөлмөрийн хүндэт медаль зарна" гэх хуурамч зараар иргэдийг залилах тохиолдол бүртгэгджээ.

Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнах тухай журамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар цол хүртээх, одон медалиар шагнуулахаар өргөн мэдүүлсэн холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн батлуулсны дагуу Ерөнхийлөгч шагнал, одон тэмдгийг Төрийн ордон болон орон нутагт ёслол төгөлдөр гардуулна гэж заасан байдаг.

Иймд төрийн одон, медалийг хуурамчаар үйлдэх, худалдан борлуулах нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдох бөгөөд “Зөрчлийн тухай хууль”-ийн 15.21.2-т зааснаар уг зөрчлийг үйлдсэн иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэнэ.

Мөн тус хуулийн 15.21.1-т зааснаар улсын цол, одон, медалиар шагнагдаагүй этгээд цолны тэмдэг, одон, медалийг зүүсэн тохиолдолд хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэнэ" гэж заасан байдаг.

Иргэн та дээрх төрлийн аливаа зар мэдээлэлд автахгүй байх, төрийн одон, медальтай холбоотой хууль бус үйлдэлд оролцохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Үнэмлэхтэй алтан гадас зарна" , "Шинэ хөдөлмөрийн хүндэт медаль зарна" гэх хуурамч зараар иргэдийг залилах тохиолдол бүртгэгджээ  
Үзсэн: 150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй