Шууд Chart

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ

2025-12-22 12:03:10

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 395 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс хүний амьд явах эрхийн эсрэг 6, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 132, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3, Өмчлөх эрхийн эсрэг 153, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 15, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 64, бусад 15 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 281.918 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 218.814 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 217.806 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1008 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1129, Танхайрах 221, Хүний биед халдах 307, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 240, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 215,661, бусад 1256 зөрчил байна.

 


Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ  
Үзсэн: 2 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй