Өнгөрсөн долоо хоног нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 12 иргэний амь насыг авран хамгаалж, 52 иргэнийг утаажилтын бүсээс гарган тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 69 нь объектын гал түймэр, газар хөдлөлт 1, шүлхий өвчин 2 дуудлага бүртгэгдсэн ба 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
| Өнгөрөгч 7 хоногт алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалжээ | ||
| Үзсэн: 4 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.