Шууд Chart

Томуу, томуу төст өвчин “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна

2025-12-22 09:51:53

Томуу, томуу төст өвчин  “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна. Эмнэлэгт 2,666 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 64.7 хувь (1,725) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 138 тохиолдлоор нэмэгджээ. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй (n=54) байна.

Эрчимт эмчилгээний тасагт 103 хүүхэд эмчлүүлж байгаагаас 49.5 хувь (51) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс хоёр тохиолдлоор нэмэгджээ.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,464 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 65.3 хувь(956) байна. Өмнөх өдрөөс 386 тохиолдлоор нэмэгджээ.


Томуу, томуу төст өвчин “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна  
Үзсэн: 161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй