Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна.
Хэрэв энэ өсөлт хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд хотын гол гудамж, замын ачаалал оргил бус цагийн үед ч автомашины дундаж хурд 5 км/цаг хүртэл буурах тооцоо гарсан.
Тиймээс нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд авто замын сүлжээг өргөтгөх, шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасны нэг нь “Шинэ тойрог зам” төсөл юм.
Уг төсөл нь хоёр чиглэлд хэрэгжихээр төлөвлөгдсөн бөгөөд эхний буюу Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээж авч байна.
Харин Хоёрдугаар тойрог зам нь хотын захын бүсийн дэд төвийг хамарч баруун болон зүүн чиглэлээр Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог авто замын төсөлтэй холбогдож хэрэгжинэ. Баруун чиглэл 22-ын товчооноос эхлэн Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны төгсгөл, Улаанчулуутын хогийн цэгийн орчмоор өнгөрч, Баянхошууны уулзвар орчимд нэгдүгээр тойрог замтай холбогдохоор төлөвлөгдсөн бол зүүн чиглэл Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай, Гачууртын чиглэлд үргэлжилж эцэст нь Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөгдсөн.
Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд эцсийн шатны тайлан хүлээлцэх шатандаа хэрэгжиж байна.
| "Хоёрдугаар тойрог зам" төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй байна | ||
| Үзсэн: 166 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.