Шууд Chart

102 аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийг олгоно

2025-12-19 11:10:17

102 аппликейшнээр дамжуулан иргэдээс ирүүлсэн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн мэдээллийг хүлээж авч байна.

Иргэн та: 
 
-Явган хүний зам дээр машинаа байршуулсан
 
-Автобусны зогсоолын буудал дээр машинаа байршуулсан
 
-Түр болон удаан хориотой газар тээврийн хэрэгслийг байршуулсан хариуцлагагүй жолооч нарыг 102 аппликэйшнээр дамжуулан мэдэгдэх боломжтой.
 
-Ингэснээр хотын хөдөлгөөний соёлыг сайжруулахад бодитоор хувь нэмэр оруулахын зэрэгцээ урамшууллаа авах боломжтой.
 
Жолооч та бүхнийг замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулж, бусдад саад болохгүй хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс уриалж байна. 

102 аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийг олгоно   
Үзсэн: 41 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй