Шууд Chart

Буудлага спортын цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ

2025-12-18 16:02:48

Монголын буудлага спортын холбооны цомын финалын шатны тэмцээн арванхоёрдугаар сарын 15-18-ны өдрүүдэд болж байна. Тэмцээний 10м хийн урт бууны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан дасгалд ОУХМ Н.Баяраа түрүүлж, ОУХМ Б.Эрхэмбаяр, спортын мастер М.Бөхбат хоёр, гуравдугаар байрыг эзэлжээ. Мөн 10м хийн гар бууны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан дасгалд ОУХМ Э.Даваахүү түрүүлж, Ц.Мөнхдорж, Б.Мөнхбаяр нар удаалсан байна.

Эмэгтэйчүүдийн 10м хийн урт бууны дасгалд спортын мастер Я.Марал түрүүлж, ОУХМ Т.Номин, ОУХМ О.Мөнхзул нар хоёр, гуравдугаар байрыг эзэлжээ.  Мөн 50м хэвтээ 60 сум буудах дасгалд ОУХМ О.Есүгэн түрүүлж, ОУХМ Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа нар тодорчээ. 


Буудлага спортын цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ  
Үзсэн: 209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй