Шууд Chart

Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин хандивлалаа

2025-12-18 15:33:10

"Хүннү Ротари" клуб болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Жэжү арлын 3662 дүүргийн 5 клуб хамтран Нийслэлийн түргэн тусламжийн төвд бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашиныг (амьсгалын аппарат, дефибриллятор, хяналтын монитор, өвлийн 8 дугуй) гардууллаа.

Тус үйл ажиллагаанд "Хүннү Ротари" клубын үүсгэн байгуулагч Э.Ганбат, 3662 дүүргийн "Сунби Ротари" клубын 2024-2025 оны ерөнхийлөгч Kang Ju Young нар нээж үг хэллээ.

Төвийн дарга С.Ариунболд үйл ажиллагаа болон автомашины ашиглалт, эвдрэл гэмтэл нь үйлчилгээ үзүүлэхэд хэрхэн нөлөөлдөг тухай товч танилцуулга хийлээ гэж Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвөөс мэдээллээ.  


Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин хандивлалаа   
Үзсэн: 3 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй