Шууд Chart

Баянхонгор аймаг 2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарлалаа

2025-12-18 12:45:18

Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийнхаа Засаг даргын дэвшүүлсэн 2026 оныг "Боловсролын дэмжих жил" болгож зарлах саналыг дэмжиж, боловсролыг эн тэргүүнд тавьж, зорилго зорилтоо тодорхойлжээ.
 
Боловсролыг дэмжих жилийн ажлыг хариуцах аймгийн Засаг даргын орлогч н.Наранбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсаныг боловсролын салбарын "Баянхонгор 2025" арга хэмжээний үеэр танилцуулсан юм.
 
Баянхонгор аймгийн боловсролын байгууллагууд олон улсын чанарын тогтолцоог нэвтрүүлсэн үр дүнг тогтвортой үргэлжлүүлж, сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн шинэчлэлийг орон нутгийн түвшинд эрчимжүүлж, мэргэжлийн болон техникийн боловсролын суралцагчдынхаа ур чадварыг олон улсын стандартын дагуу хөгжүүлж, насан туршийн суралцахуйд түшиглэн суралцагч хот болох зэргээр жилийн ажлаа төлөвлөжээ.
 
Мөн англи хэлний зочин багшийг гадаадаас урьж ажиллуулах, улсын математик, физикийн олимпиадыг аймагтаа зохион байгуулж, багш нарынхаа ур чадварыг дэмжин, орчин нөхцөлөө сайжруулахаар зорьж буй талаар аймгийн удирдлагуудтай санал солилцсон юм.
 
Арга хэмжээний үеэр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Боловсролын бодлогын шинэчлэл, хэрэгжилт", Хичээлийн судалгааны нийгэмлэгийн тэргүүн Б.Хишигбаяр "Хичээлийн судалгаа" сэдвээр илтгэл танилцууллаа гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. 

Баянхонгор аймаг 2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарлалаа  
Үзсэн: 277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй