Шууд Chart

ЗГ: Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна

2025-12-17 16:48:17

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж, Өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан 2025-2026 оны өвлийн их ачааллын үед эрчим хүчний үйлдвэр,компаниудын тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангаж ажиллахыг Эрчим хүчний сайдад Б.Чойжилсүрэнд,  эрчим хүчний үйлдвэр, компаниуд болон нүүрсний уурхайнуудад өвлийн их ачааллын үед шаардагдах дизель түлшний нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд байлгах, дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд даалгалаа.

Өвлийн оргил ачааллын үед дулааны цахилгаан станц, дулааны станцын нүүрсний аюулгүйн нөөцийг 15 хоногоор бүрдүүлэхээр ажиллаж байна. Станцуудын нүүрс дунджаар 14 хоног буюу 594 мян.тн, мазут 2,897 тн-ын нөөцтэй байна.


ЗГ: Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна  
Үзсэн: 115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй